Dark Light
Нийгэм | 2025-11-04

МЭМАҮЭХ: АЖЛЫН 5 ХОНОГИЙН ДАРАА АЖИЛ ХАЯЛТ ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын ажилчид ажил хаях шийдвэр гаргаснаа зарлалаа.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа: Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус 13 дугаар хурал хуралдаж шийдвэрээ гаргалаа. Хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Эрүүл мэндийн салбарт үүссэн нөхцөл байдал олон хүнд хүлээлт үүсгэсэн. Энэ нь эмч, ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх асуудал. Энэ асуудлаар бид өмнө нь хэвлэлийн хурал хийсэн. Мэдээ мэдээллийг байнга танилцуулж байгаа. 
Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны хэлэлцээрт оруулах нэмэлт хэлэлцээрийн асуудал хугацаанаасаа өнгөрсөн. Зогсонги байдалд орсон. Энэ утгаараа эмч ажилтнууд маш их шаардаж байгаа учраас бид бүхэн Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.2 дахь заалтаар хамтын маргаан үүсгэж ажил хаялт зарлахаар гүйцэтгэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэснийг зарлаж байна. Маргааш өглөө Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаас гарсан тогтоолыг Эрүүл мэндийн яаманд албан ёсоор мэдэгдсэн албан бичгээ өгнө. Ажлын тав хоногийн дараа бидний ажил хаялт албан ёсоор эхэлнэ.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23