Dark Light
Нийгэм | 2025-11-11

КИНО ПРОДЮСЕРУУДЫН ХОЛБОО БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Кино урлагийн зөвлөлийн Ажлын албанаас Монголын кино продюсеруудын нэгдсэн холбоо байгуулах ажлын хүрээнд “Продюсеруудын холбоо” байгуулах түр ажлын хэсгийн ээлжит хуралдааныг 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Соёлын төв өргөө, Г байрны ЮНЕСКО хурлын танхимд зохион байгууллаа.
Хуралдаанд кино салбарын продюсерууд,  Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Ц.Хүсэлбаатар, Д.Энхболд болон бусад албаны төлөөллүүд оролцож олон улсын кино продюсеруудын холбоодын бүтэц, туршлага, Монгол Улсад холбоо байгуулахад шаардагдах эрх зүйн орчныг хэлэлцэж, холбооны бүтэц, зорилт, дүрмийн төслийн талаар санал солилцов.
Олон улсын туршлагын талаар мэдээллийг КУЗ-ын Ажлын албаны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Б.Оргилмаа хүргэж, Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Ундрал холбоо байгуулахад шаардагдах дотоод журам, бүтэц, дүрмийн төслийн талаар мэдээлэл өгч, оролцогчдын саналыг сонсов.
Кино урлагийн зөвлөлөөс продюсеруудын холбоо байгуулах үйл явцад зохих хууль зүйн зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлэх бөгөөд холбоо байгуулагдсаны дараа уран бүтээлчид өөрсдөө бие даан удирдан ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.   

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23