БИЛГИЙН ТООЛЛЫН 23 2025.11.12 ЛХАГВА ГАРАГ
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Наран ургах, шингэх: 07:54-18:19
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Шороо
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 12, Буд гараг. Билгийн тооллын 23, Үнэг одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 07:54 цагт мандан, 18:19 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
АДМИН







Нийгэм








