Dark Light
Нийгэм | 2025-11-12

Г.ГАНСҮХ: БОДОЛ БИЕЛЛЭЭ ОЛДОГ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛГҮҮН
Image
Жүжигчин, загвар өмсөгч Г. Гансүхтэй ярилцлаа. 
-Таны бага насны мөрөөдөл юу вэ. Одоо таныг харахад мөрөөдлөө биелүүлж яваа юм болов уу гэж бодогддог юм? 
-Миний аав том тэрэгний жолооч байсан. Тийм учраас аавыгаа дагаад жолооч болохыг их хүсдэг байлаа. Миний үндсэн мэргэжил том тэрэгний жолооч. Жолооч болоод тээвэрт явж үзсэн. Мөн гадаадаас том тэрэг оруулж ирж зардаг байсан. Тэр үеийн нийгэм хүнд байлаа даа. Хүн бүр л хувиараа юм хийж хөдөлмөрлөдөг үе байсан. Орос монголын хооронд бараа зөөнө. Оросод нэг хэсэг амьдарч байгаад удалгүй гэр бүлээрээ евров руу гарч амьдарсан.  
-Та гадаадад олон жил өнгөрүүлсэн гэсэн. Шивээсний салон арав гаруй жил ажиллуулсан гэсэн. Муугүй зураач байх? 
-ОХУ-д хэсэгхэн хугацаанд ажиллаж байгаад Европ руу гарсан. Би зурах сонирхолтой хүн л дээ. Түүнийгээ дагаад шивээс их сонирхож хийж эхэлсэн. Европт арван жил шивээсний салон ажиллуулж, 20 гаруй жил  шивээс хийсэн дээ. Ихэвчлэн Голланд хүмүүст шивээс хийнэ. Бүгд өндөр сэтгэгдэлтэй байдаг. Хамгийн сонирхолтой шивээс гэвэл хүний биеийг шивээсээр дүүргэж байсан. Сүүлчийн оройн хоол гэдэг зургийг шивсэн. Тэр их сонирхолтой санагддаг. Голландад 20 гаруй жил амьдарсан байна. Энэ хугацаанд эх орноо маш их санасан. Хоёр удаа л ирсэн байна лээ. Хүний нутаг сайхан ч хүйтэн тэнгэр дор эх орноо их санадаг байлаа.
-Загварын ертөнцөд яагаад орох болсон бэ. Одоо загвараа өмсөж байгаа юу?
-Бага хүүгээ дагаад загварын ертөнцөд орсон. Кино шиг л зүйл болсон. 7 хоногийн өмнө Германд бүртгэлтэй нэг агентлагийн залуу надад санал тавиад Турк улсад моделийн зураг авалтад ороод ирсэн. 
-Сүүлийн үед кино, жүжгэнд их дүр бүтээж байна. Модель, жүжигчин хоёрын хооронд том ялгаа байдаг байх?
-Мэдээж асар ялгаатай. Киноны санал ирэхэд сандарч байсан. Гэхдээ залуучууд маань зааж зөвлөөд явж байгаа болохоор болоод л байна.  Оролцон тоглож буй кинонууд дандаа эсрэг дүр эсвэл ихэнх нь үхэж байгаа дүрүүд байдаг. Жишээ нь, “Надад ирээгүй хайр” кинонд хүүгээ эрх дураар нь өсгөсөн муу эцгийн дүр гаргасан. Надад бол эвгүй байсан. Гэхдээ жүжигчин хүн оноосон дүрээ тултал гаргадаг байх хэрэгтэй. Одоо “Гайжин” музикал жүжигт Лорд Масанори гэх эсрэг талын хүүгийн аавын дүрийг бүтээн ажиллаж байна. 
-Танаас үлгэр дуурайл авдаг олон залуус байдаг байх. Та тэдэнд хандаж үг хэлбэл?
-Бүхий л мэргэжлээр ажиллаж байгаа залуус маань урагшаа тэмүүлж хичээгээрэй. Бодол биеллээ олдог шүү. Сайн сайхныг бодож байгаарай. Тэвчээртэй байгаарай гэж захимаар байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23