Dark Light
Нийгэм | 2025-11-12

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ АСУУДЛЫГ ТАНИЛЦУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2025.11.12/ 

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1. Хууль зүйн байнгын хороо

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

2. Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан

  • Иргэдийн нийтийн өргөдлийн дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

3. УИХ-ын даргын 2025 оны 289 дүгээр захирамжаар байгуулагдсан

  • Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчны талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

4. Хууль зүйн байнгын хороо

  • Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

ХОЁР.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1. Хянан шалгах түр хороо

  • Түр хорооны тогтоолын төсөл
  • “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох
  • Бусад

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1. Төрийн байгуулалтын байнгын хороо

  • Бусад

2. Төсвийн байнгын хороо

  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Бусад

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

  • Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай асуудал /үргэлжилнэ/
  • Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудал
  • Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
  • Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах
  • Бусад

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23