Dark Light
Нийгэм | 2025-11-13

62 ДУГААР СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тодруулбал, тус сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн боловч цар тахлын улмаас удааширсан байв. Улмаар БШУ-ны сайдын 2024 оны 7 сарын 03-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар яг сургуулийн өргөтгөлийн ажлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид шилжүүлсэн юм. Ийн нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа.

Тус ажлыг “Эм ди констракшн” ХХК гүйцэтгэлээ. Тус сургууль нь спорт заал, урлагийн заал, хичээлийн анги танхимууд, багш нарын өрөө, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаануудтай. Мөн биеийн тамирын талбай, явган хүний зам, авто зогсоол болон бусад тохижилтын ажлыг хийлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23