Dark Light
Нийгэм | 2025-11-13

“365 АНХААРЧ ХАЙРЛАЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албанаас CU, GS25 байгууллагатай хамтран “365 АНХААРЧ ХАЙРЛАЯ” аяныг энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлүүллээ.
 
Уг аяны зорилго нь эцэг эх, гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн төлөвшил, харилцаанд өдөр бүрийн анхаарал, хайр халамжийг нэмэгдүүлэх, өсвөр насныхны дунд хорт зуршлын нөлөөллийг бууруулж, зөв дадал, зөв хүрээллийг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.
 
Цагдаагийн байгууллагын судалгаагаар хүүхэд өртөж, хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага, хараа хяналт сул, цахим орчны зохисгүй хэрэглээ, хүүхдийн хүмүүжил төлөвшил, үе тэнгийн дээрэлхэл зэрэг байдлаас үүдэлтэй байдаг нь энэхүү аян, арга хэмжээг эхлүүлэх хэрэгцээ, шаардлага бий болсныг харуулж байна.
 
Эрхэм нандин хайртай үрсээ “Анхаарч хайрлая”.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23