Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 11 дүгээр сарын 1-5-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Талархал: М:1 (5 шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-064 гарааш дугаартай автобусны жолооч Ц.Түмэнбаяр нь орхиод буусан цүнхийг минь олж өгсөнд баярлалаа.
Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Мөнх-Өнөр: М1А (Ханын Материалын Комбинат-Мөнгөн завьяа) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын 25-035 гарааш дугаартай автобусны жолооч Б.Баттулга хүүхдийг минь автобусандаа байлгаж, утсаар яриулж, олж өгсөнд баярлалаа.
Талархал: Сүхбаатар дүүргийн иргэн Баттулга: Ч:27 (Вокзал-Өвөр согоот) чиглэлд явж байгаа “Сайхан ирээдүй” ХХК-ийн 18-023 чиглэлийн автобусны жолооч автобусаа зогсоож байгаад, зам дээр бие нь муудаад унасан иргэнд тусламж үзүүлсэнд маш их баярлалаа.
Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Элбэг: Ч:9 (Нисэх-4-р дэлгүүр) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын 15-089 гарааш дугаартай автобусны жолооч Я.Жадамбасүрэн нь зорчигчтойгоо ёс зүйтэй боловсон харьцаж, мэдээлэл өгч, хөдөлгөөнд соёлтой оролцож байгаад маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Эрхэс: Ч:27 (Вокзал-Өвөр согоот) чиглэлийн “Сайхан ирээдүй” ХХК-ийн 18-011 гарааш дугаартай автобусны жолооч Б.Батмягмар настай аавын минь утсыг олж өгсөнд баярлалаа. Зан харилцаа сайтай, тусч хүн байна.
Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Б.Энхтунгалаг: Ч:31 (Улиастайн шинэ эцэс-Дэнжийн 1000-ын 4-р зогсоол) чиглэлийн Эмсид ХХК-ийн 19-072 гарааш дугаартай автобусны жолооч Г.Өнөрбек нь соёлтой сайхан үйлчилж байна. Ажлын өндөр амжилт хүсье баярлалаа.
Талархал: Иргэн Туяа: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 02-204 гарааш дугаартай автобус тохилог, цэвэрхэн, сайхан үйлчилгээтэй автобус байна.
Талархал: Иргэн Арвижих: М:1А чиглэлийг (Ханын Материалын Комбинат-Мөнгөн завьяа) хүртэл явуулдаг болсонд маш их баярлалаа. Хүмүүсийн цаг хугацааг хэмнэсэн, зөв зүйтэй шийдвэр гаргасан байна.
Иргэний санал: Баянзүрх дүүргийн иргэн Пүрэвсүрэн: Х:5 (10 шар байр-Офицеруудын ордон) чиглэлийн автобусны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Шийдвэрлэж өгч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу газар дээр нь ажиллан шинээр зогсоол гаргахаар ажиллаж байна.
Иргэний санал: Хан-Уул дүүргийн иргэн Х.Батцэнгэл: Х:7 (Туул тосгон шинэ эцэс-Хангарьд цогцолбор) чиглэлийн "Цэргийн анги", "Мод үржүүлэх" гэсэн 2 зогсоолын хооронд автобусны зогсоол байгуулах мөн зогсоолын саравч сандал хийх шаардлагатай байна. Шийдвэрлэж өгч хариу өгнө үү. Энэ 2 зогсоол хоорондоо маш хол зайтай байна.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу газар дээр нь ажиллан шинээр зогсоол гаргахаар ажиллаж байна.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Н.Энхпагма: Ч:63 (Хан Хиллс-МУБИС) чиглэлд явж байгаа “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-011 гарааш дугаартай автобусны жолооч МУБИС-ийн автобусны зогсоол дээрээс арын автобусанд суу гээд буулгасан. Өглөө 06:30 цагт иргэд бид нарыг байнга дамжуулан суулгадаг.
Шийдвэрлэлт: 1-011 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Асралтболдод гарсан гомдлыг танилцуулж, дахин гомдол санал гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Т.Насанбуян: Ч:18Б (МҮИС-ТЭЦ-3) чиглэлийн 13-294 гарааш дугаартай автобусны жолооч шавхруутай цаасан аяга цонхоороо шидэж маш бүдүүлэг хараал хэллэгээр хэлж доромжилсон. Арга хэмжээ тооцож хариу мэдэгдэнэ үү.
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн 13-294 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Энхбаярт дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Тунгалаг: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 1-182 гарааш дугаартай автобусны жолооч Баянзүрх дүүргийн автобусны зогсоол дээр зогсоогүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-182 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн хяналтын камерыг шалгахад 2 минут зогсож зорчигч суулгасан байна.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ш.Адъяа: Ч:34 (Шар хадны эцэс-ТЭЦ-3) чиглэлд явж байгаа 1-084 гарааш дугаартай автобусны жолооч нь үйлчилгээнд соёлгүй, бүдүүлэг ажиллаж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-084 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Одонтуяад гаргасан гомдлыг танилцуулж, дахин гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Хандаа: Ч:44 (Нарангийн гол-Дүнжингарав худалдааны төв) чиглэлд явж байгаа 13-124 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татсан. Арга хэмжээ авна уу. Та тамхи татахаа болиоч гэж шаардлага тавьсан.
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн 13-124 гарааш дугаартай автобусны жолооч К.Баярсайханд ЗТХ-ийн 14.6-9 заалтаар хариуцлага тооцов.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Сугардалай: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 2-128 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Зорчигчоо загнаад, хэл амаар доромжлоод орилоод явах юм. Ямар муухай уур уцаартай явдаг юм бэ тэвчихгүй буулаа.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-218 гарааш дугаартай автобусны жолооч А.Базарт гаргасан гомдлыг танилцуулж, дахин гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Бадамханд: Ү:30 (Жанжин Клуб-Сүхбаатарын талбайн төв зогсоол) чиглэлд явж байгаа 7-015 гарааш дугаартай автобусны жолооч нь байнга утсаар ярьсан. Арга хэмжээ өгч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Мяралзаа” ХХК-ийн жолоочид дахин гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Даваасүрэн: Ч:44 (Нарангийн гол-Дүнжингарав худалдааны төв) чиглэлийн 13-107 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү. Цамбагаравын урд буудал дээр зогсоогүй налуу замаа буулгаагүй, тэргэнцрийн дугуйг шүргэж гарсан, тэргэнцэртэй болохоор ялгаварлаж байгаа юм уу маш их гомдолтой байна.
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн жолоочид дахин гомдол гаргахгүй ажиллаж, сургалтад суулгахаар болов.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Э.Үүрийнтуяа: Ч:35 (Гадна тойруугийн эцэс-4-р дэлгүүр) чиглэлд явж байгаа 16-003 гарааш дугаартай автобусны жолооч нь байнга утсаар ярьсан. Бас тамхи татаад шаардлага тавихад уурлаж, хурд хэтрүүлээд байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: ДЮЦ ХХК-ийн 16-003 гарааш дугаартай автобусны жолооч Г.Бямбацогтод ЗТХ-ийн 14.6-9 заалтаар арга хэмжээ тооцсон.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Т. Даваасүрэн: Ч:34 (Шар хадны эцэс-ТЭЦ-3) чиглэлийн 7-025 гарааш дугаартай автобусны жолооч нь тэргэнцэртэй иргэн суух гэхэд суулгахгүй гээд явсан. Маш их гомдолтой байна. Шалгаж арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад тэргэнцэр биш гурван дугуйтай цахилгаанаар ажилладаг мопед байсан тул тухайн жолооч тээвэрлэхээс татгалзаж болно.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ш.Оюунжаргал: Х:5 (10 шар байр-Офицеруудын ордон) 25-044 гарааш дугаартай автобусны жолооч нь Офицеруудын ордны зогсоолоос сууж байхад хаалгаараа хавчсан. Гомдолтой байна.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд Офицеруудын ордны урд буудалд 18:14 цагт автобусанд хүн багтахгүй байхад жолооч хаалгаа хаагаад хөдөлсөн. Нэг хүн хавчуулагдаад буцаж буусан чирэгдээгүй.
|
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|
АДМИН








Нийгэм








