Dark Light
Нийгэм | 2025-11-13

ЗУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВИЙГ ТООЦООЛОН ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цаг уурын өртөө харуулын бодит ажиглалтын мэдээлэл, хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаарх цасны зузаан болон 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн ЗУД-ын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа.
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 2%-д нэн их, 16%-д их, 36%-д дунд, 29%-д бага, 17%-д хүндрэлгүй байхаар байна. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим нутгаар зудын хүндрэл/эрсдэл үүсэх төлөвтэй байна.
Цаашид цасны зузаан нэмэгдэн хүйтний эрч чангарах үед цаг агаарын бодит нөхцөл болон нарийвчлан боловсруулсан урьдчилсан мэдээгээр уг үнэлгээг тухай бүр шинэчлэн мэдээлэх болно.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22