Dark Light
Нийгэм | 2025-11-13

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 606 ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хүүхэд гэмтсэн зам тээврийн ослыг судлахад 552 зам тээврийн ослын улмаас 606 хүүхэд өртсөн байна. Үүнээс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгджээ.
 
Тодруулбал: Баянзүрх дүүрэгт 148,
 
- Хан-Уул дүүрэгт 126,
 
- Сонгинохайрхан дүүрэгт 102
 
- Сүхбаатар дүүрэгт 92
 
- Баянгол дүүрэгт 88,
 
- Чингэлтэй дүүрэгт 50 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.
 
Зам тээврийн осолд өртсөн 606 хүүхдийн 376 нь явганаар, 98 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, 132 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ осолд өртжээ.
 
Хүүхэд хохирсон зам тээврийн ослын улмаас хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан 140 хэрэгт Эрүүгийн хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан, 71 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, буруутай этгээдэд ял оногдуулсан байна.
 
Тус прокурорын газраас замын зорчих хэсэг халтиргаа, гулгаа ихтэй байгаа тул 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх, жолооч нар техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын нөхцөлөөс шалтгаалан хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

Эх сурвалж | Улсын Ерөнхий Прокурорын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23