Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа.
"Ногоон нуур 1008 айл"-ын орон сууцанд иргэдийг хамруулна, худалдан борлуулна, урьдчилгаа авч түрээсийн гэрээ хийнэ зэрэг ор үндэслэлгүй, худал, ташаа мэдээллүүдийг цахим орчинд түгээж байна.
Иймд энэ төрлийн мэдээлэлд итгэж, ямар нэгэн худалдан авах захиалга өгөх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.

АДМИН








Нийгэм







