Dark Light
Нийгэм | 2025-11-13

“ШАР ДАРЦАГ” АЯН ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг эхлүүллээ.
Нийслэлийн засаг даргын 2025 оны арваннэгдүгээр сарын 6-ний өдөр хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх А-1553 дугаар захирамж гарсан. Энэ захирамжаар нийслэлийн хэмжээнд 2025 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 7 хүртэл нэг сарын хугацаатай “Шар дарцаг” аяныг зарласан байна. Энэхүү аяны гол зорилго нь хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа юм. 
Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 917 хүүхэд осолд өртөж хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртсэн. Улсын хэмжээнд гарсан нийт ослын 60-70 орчим хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна. Иймд явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж шар дарцгийг хэрэглэх, жолоочид замын хөдөлгөөний дүрмээ баримталж уулзвар, гарц дөхөхдөө хурдаа сааруулж, хотхон болон сургууль орчмын бүсэд хурдаа 20км/ц-аас хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.
Мөн энэ аяны хүрээнд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх энэ ажилд идэвх, санаачилгатай оролцож үр дүнд хүрсэн аж ахуй нэгж, байгууллагыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон, Тамгын газрын зүгээс урамшуулах боломжтойг мэдэгдсэн. “Шар дарцаг” аянд иргэд та бүхийг идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг холбогдох албаныхан уриаллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23