Хууль зүй дотоод хэргийн яам аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарт зориулсан сургалт-семинарыг 2025 оны 11 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам орон нутагт гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн амар тайван, аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газруудтай хамтран ажилладаг бөгөөд тус Засаг даргын Тамгын газруудын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга мэргэжилтэн нарт зориулсан сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хууль тогтоомжууд, Хууль зүйн салбарт баримталж буй бодлого, чиглэл, Үндэсний аюулгүй байдал зэрэг салбарын хэмжээнд нэн чухал асуудлуудыг онцлон мэдээлэл өгч байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү сургалт-семинарын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2024 онд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн үнэлгээгээр манлайлсан Хууль, эрх зүйн хэлтсийн хамт олонд өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.
Энэ удаагийн сургалт-семинарт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 50 гаруй дарга, мэргэжилтнүүд хамрагдаж байна.
АДМИН








Нийгэм







