Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын хэлтэс, тасаг, хэсгийн удирдах албан тушаалтнуудын сургалт, зөвлөгөөнийг энэ оны арваннэгдүгээр сарын 13,14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалт, зөвлөгөөнийг Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, бригадын генерал О.Ганбат, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан нар нээж, оролцлоо.
Сургалтад 58 алба хаагч оролцож байгаа бөгөөд “Хиймэл оюун ухааны ашиглалт, Стрессийн менежмент, Хүний эрхийн тухай ойлголт, “Офицерын үнэт зүйл” зэрэг сэдвээр зохион байгуулагдаж байна.
АДМИН








Нийгэм








