Бичил Глобус болон Улаанбаатар хотын Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ дэмжих төвийн удирдлагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих шинэ шатны санаачилгаа танилцууллаа.
Бичил Глобус нь Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ дэмжих НӨҮГ-тай хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүргийн ЖДҮҮТ НӨҮГ-ын удирдах албан тушаалтнуудын хамтарсан уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Уулзалтаар ЖДҮ эрхлэгчдийг санхүүгийн үйлчилгээ, сургалт, зөвлөгөө, хөнгөлөлттэй санхүүжилтээр дэмжих дараагийн шатны хөтөлбөрүүдийг танилцуулж, бизнесийн өсөлтийг хурдасгах бодит боломжуудыг хэлэлцэв.

ӨВ САН – Монголын санхүүгийн музейг танилцууллаа.
Уулзалтын үеэр Бичил Глобусын ТУЗ-ын дарга С.Отгонбат шинээр байгуулсан “ӨВ САН – Монголын санхүүгийн музей”-н үйл ажиллагааг оролцогчдод дэлгэрэнгүй танилцууллаа.
Уг музей нь иргэд, залуучууд болон бизнес эрхлэгчдэд Монголын санхүүгийн түүх, соёлыг таниулах, түгээх, хадгалж өвлүүлэх зорилготойгоор байгуулагдсан юм.

Д.Ундармаа: “Бичил Глобус бол ЖДҮ-дийг дэмжих найдвартай түнш”
Улаанбаатар хотын Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ дэмжих төвийн дарга Д.Ундармаа уулзалтын үр дүнг онцлон хэлэхдээ:
“Өнөөдрийн уулзалт амжилттай, үр өгөөжтэй боллоо. Өрхийн үйлдвэрлэгчээс эхлээд бизнесийн компани хүртэл зээлээ хэрхэн авах, банкны зээлд тулгардаг хүндрэлүүдийг Бичил Глобус хэрхэн түргэн шуурхай шийдвэрлэж, бизнесээ тасралтгүй үргэлжлүүлэх боломж олгодгийг тус байгууллагын удирдлагын илтгэлээс тодорхой харлаа.
Бид одоогоор 5 сая төгрөг хүртэлх барьцаагүй зээлийг ЖДҮ-дэд хамтран олгож байгаа бол удахгүй 500 сая төгрөг хүртэлх зээлийг компаниудад найдвартай, шуурхай олгох боломж бүрдэж байна. Энэ нь бизнесүүдийг бодитоор дэмжих, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх чухал алхам гэж үзэж байна.”
АДМИН








Нийгэм







