Dark Light
Нийгэм | 2025-11-13

СЭТГЭЦИЙН ЭМГЭГИЙН ҮЕД ШАР ТОС ХЭРЭГЛЭХ НЬ ҮР ДҮНТЭЙГ ТОГТООЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн зүү төөнө заслын тэнхимийн багш, АУ-ны доктор У.Номин-Эрдэнэ “Стрессийн шалтгаант эмгэгийн үед шар тос хэрэглэх боломж болон, зүү эмчилгээний үр дүн” сэдвээр судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ. Тэрээр судалгааны бүтээлээрээ ЮНЕСКО-ын Торгоны зам залуу судлаачдын тэтгэлэгт дэлхийн хэмжээнд 12 судлаачийн нэгээр шалгарсан юм. 
Пакистан, Энэтхэг, Киргиз, Казакстан зэрэг орнуудын эрдэмтэдтэй хамтран торгоны зам дагуух нүүдэлчин соёлтой улс орнуудаас шар тосны 11 дээжийг цуглуулж, түүнд агуулагдах эрдсүүдийг тодорхойлжээ. Шинжилгээний үр дүнгээр сарлагийн шар тосонд их хэмжээний витамин, эрдсүүд агуулагддагийг тогтоосон байна. АУ-ны доктор У.Номин-Эрдэнэ “4 жил хадгалсан болон 10 жил хадгалсан үхрийн шар тосыг шинжлэхэд сэтгэл гутрал, түгшилт болон хоёр туйлт эмгэгийн үед дутагддаг тосны хүчлийн бүрдлүүд илэрсэн. Шар тосыг стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн үед хэрэглэх нь эмчилгээний үр дүнд эерэг нөлөөтэй” гэлээ. Мөн Монголын уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээ нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийг бууруулж байгааг судалгаагаар нотолсон байна.
 

Эх сурвалж | Эх сурвалж Эрүүл Мэндийн Яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23