Dark Light
Нийгэм | 2025-11-13

ХАМГИЙН ХҮНД ЖИНТЭЙ, УРТ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ГАЛТ ТЭРГИЙГ АЯЛУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Монгол Улсын төмөр замын салбарын түүхэнд хамгийн хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг Мааньт өртөөнөөс Айраг өртөө хооронд аялууллаа. Энэхүү галт тэрэг нь нийт 108 вагон, 10 мянган тонн жинтэй. Хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг аялуулснаар цаашдаа эдийн засгийн хэмнэлт хийх өндөр ач холбогдолтой юм. 
УБТЗ нь 2025 онд гол замын урд хэсэглэл буюу Цомог өртөөнөөс Айраг өртөө хооронд 34 км газар зам засварын ажлыг хийсэн байна. Энэ ажлын үр дүнд галт тэрэгний хурд нэмэгдэж, тээх нэвтрүүлэх чадвар өсөж, бүрэлдэхүүнтэй галт тэрэг саадгүй аялах боломж бүрджээ. Төмөр замчид 2014 онд анх 8002 тонн жинтэй 9093 вагонтой нэгтгэсэн галт тэргийг аялуулж байсан юм. Энэ жил энэхүү түүхэн амжилтаа нийт төмөр замчдынхаа хөдөлмөрийн үр дүнд ахиулсан байна.
 

Эх сурвалж | УБИЗ ХНН
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23