Dark Light
Нийгэм | 2025-11-13

“ИДЭШНИЙ ҮХЭР ЗАРНА” ХЭМЭЭН ЗАЛИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өчигдөр буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 12-ний өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд залилуулчихлаа гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад иржээ. 
Тодруулбал, хохирогч иргэн фейсбүүк зарын группээс шүдлэн үхрийн мах зарна гэх зарын дагуу холбогдож 1,350,000 шилжүүлж залилуулсан байна. Залилагч этгээд иргэд рүү хуурамч фейсбүүк хаягаас хандан бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлэн, хөдөө орон нутгаас ачиж явуулна, гэх зэргээр иргэдийг залилан мэхэлж байна.
Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор залилагчид иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэж байгаа тул иймд иргэд та бүхэн танихгүй хүнтэй бэлэн мөнгө болон банкны гүйлгээ хийхээс зайлсхийх, мал, мах худалдан авах гэж байгаа бол бодит байршил дээр очиж шалгаж, худалдан авалт хийхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23