Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ”Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”, 7 дугаар зүйлийн 7.1-д ”Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг хуульчилсан.
Прокурорын байгууллагаас 2025 оны эхний 10 сарын байдлаар “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судалж үзэхэд дээрх хугацаанд нийт 6507 зөрчлийн гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс Нийслэлд 4369, орон нутагт 2138 бүртгэгджээ.
Үүнээс Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил 96.5 хувь буюу 6285 бүртгэгдсэн нь хамгийн их байна.
АДМИН








Нийгэм








