Dark Light
Нийгэм | 2025-11-13

“ТАМИРЧНЫ МАНЛАЙЛАЛ” ФОРУМ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тусгай Олимп нь спортоор дамжуулан Оюуны хөгжлийн онцлогтой хүүхэд, залуус болон насанд хүрэгчдийн эрхийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэх, нийгмийн оролцоог дэмжих зорилготой дэлхийн спортын хүмүүнлэгийн байгууллага юм. 
Өдгөө 190 гаруй улс орон, 6 сая гаруй тамирчныг нэгтгэн, тэгш боломж, хүртээмжтэй нийгмийг бий болгохын төлөө ажиллаж байна. Монголын Тусгай Олимпын Хороо 2013 онд байгуулагдсан бөгөөд 3000 гаруй Оюуны онцгой хөгжилтэй тамирчин, 200 гаруй дасгалжуулагч, багш, 300 гаруй сайн дурын ажилтан нэгдэн хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд 2025 оны арваннэгдүгээр сарын 14–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Тамирчны Манлайлал” форум зохион байгуулагдана. Форумын онцлог нь Манлайлагч тамирчид болон Залуу манлайлагчид өөрсдөө сургалтаа удирдан явуулах бөгөөд ХАМТАРСАН МАНЛАЙЛЛЫН соёлыг түгээх, өөрсдийн туршлага, амжилтын түүхээ хуваалцах зорилготой юм. Форумд Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын ЕБС-ийн 23, 25, 37, 47, 55, 63, 70, 84, Хобби сургууль, ШУТИС, АШУҮИС зэрэг хамтарсан сургуулийн тамирчид, залуу манлайлагчид оролцоно. Мөн арваннэгдүгээр сарын 14-ний 15:00–17:00 цагт “Хамтарсан сагсан бөмбөгийн өдөрлөг” зохион байгуулагдах бөгөөд энэ нь Оюуны хөгжлийн онцлогтой болон залуус спортын талбарт хамтдаа өрсөлдөж, нөхөрлөлийг 
бэхжүүлэх зорилготой юм. “Тамирчны Манлайлал” форум нь Манлайллын мөн чанар, Манлайлагчийн ур чадвар, зан төлөвийг хөгжүүлэхээс гадна, “ХАМТАРСАН МАНЛАЙЛАЛ”-ын тухай ойлголтыг гүнзгийрүүлж, хүртээмжтэй нийгмийг цогцлоох чухал алхам болж байна. Монголын Тусгай Олимпын Хороо нь “Хамтдаа суралцъя, Хамтдаа хөгжье” уриан дор Залуу Манлайлагчдаа бэлтгэж, нийгэмд эерэг хандлага, хүндлэл, ойлголцлын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23