Dark Light
Нийгэм | 2025-11-13

ЯНДАН, ЗУУХАА ТОГТМОЛ ХӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинийг барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчид Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллаж, айлын ханан пийшинг шинэчиллээ. 
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын Өрхийн зуухны инженер Б.Өлзийбаяр “Энэ айлын ханан пийшин буруу өрөгдсөн, хуучирсан зэргээс үүдэн галлагаа хийхэд угаарын хийн эрсдэл үүсэхээр байна. Энд хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Хяналтын ажилтнууд шаардлагатай үед ирж, тусалж байдаг. Бид янданг нь хөөлж, пийшинг буулгаж, шинээр өрлөө. Айл айлын ханан пийшин, яндан өөр байдаг. Ханан пийшинтэй айлууд ихэвчлэн трубагаар яндан хийсэн байдаг. Энэ нь эдийн засгийн хэмнэлттэй ч өвөл цантаж мөстөөд угаартах эрсдэл бий болдог. Тиймээс тоосгоор яндангаа барихыг зөвлөж байна. Тоосго дулаан алдагдал багатай учир цантаж, мөстөж бөглөрөх нь бага байдаг. Трубагаар хийсэн яндантай айлууд шавраар болон шилэн хөвөнгөөр дулаалах хэрэгтэй. Мөн зуух, яндангаа тогтмол хөөлөхийг айлуудад зөвлөе.  Монгол гэртэй айл 7-14 хоног, ханан пийшинтэй айлууд 14-21 хоног тутам зуухны хүхээний үнсийг авах хэрэгтэй” гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23