Dark Light
Нийгэм | 2025-11-13

ОХИН: ТААЛАМЖТАЙ УУЛЗАЛТ БОЛОХ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Уран бүтээлч хүмүүсийн үйл ажиллагаанд шинэлэг хүсэл эрмэлзэл илэрнэ. Олны анхааралд орох боломж гарч ирнэ. Боломжийг бүү алдаарай. Гэр бүлдээ анхаар. Аахар шаахар зүйлүүдэд бууж өгөхгүй гэсэн таны хүслээс болж гэр бүлийн харьцаа муудаж мэднэ. Сэтгэлийн хөөрөлд автаж болохгүй.
 
Үхэр: Дотнын найз нарынхаа тусламжаар таагүй байдлаас гарна. Бусдын зөвлөгөөг тайван сонсож, өглөгч байвал сайн. Өмнөх харьцаагаа тасалсан боловч таны хувьд чухал хүнтэй холбоогоо сэргээвэл зүгээр. Өөрийн маргаан зөрчлийг шийдвэрлэх ур чадвараа сайн ашигла.
 
Ихэр: Бүдүүлэг, эрээ цээргүй зан гаргах, муу үг хэлэх зэрэг нь хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлэх болно. Өөрийгөө хянаж, таагүй нөхцөл байдал үүсгэхээс зайлсхий. Үйл ажиллагааны нарийн төлөвлөгөө гаргаж түүнийгээ мөрд. Танд хэд хэдэн чухал амьдралын туршлага өгч магадгүй үйл явдал өрнөнө. Ихэнх нь янз бүрийн хүмүүсийн дунд холилдон орно.
 
Мэлхий: Шинэ зүйл эхлэхэд тохиромжтой өдөр. Өөрийн төлөвлөгөө үзэл бодолд анхааралтай ханд. Таны өгөөмөр байдал, эелдэг зан чанар хүндрэлтэй асуудлыг ч үүсгэж магадгүй байна. Оновчгүй зүйл худалдан авах нь санхүүгийн асуудалд оруулна. Болгоомж болон хяналт шалгалт илүүдэхгүй байх.
 
Арслан: Ямар ч нөхцөл байдалд орсон хурдан дасан зохицох ур чадвартай өнөөдөр амжилт авчрах болно. Энэ цаг үед болгоомжтой байж, алдаа гаргахаас урьдчилсан арга хэмжээ авах нь хамгийн чухал байна. Мэдлэг боловсрол, эрч хүчээ амжилттай хэрэглэх нь уран бүтээлийн болон шинжлэх ухаан чиглэлээр амжилт олох түлхүүр байна.
 
Охин: Тааламжтай уулзалт болох өдөр. Санхүүгийн шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээр байгуулах бол түр харзна. Хойшлуулах ямар нэг төлөвлөгөө зохио. Судалгааны арга барилаа улам боловсронгуй болгох тал дээр ажилла. Цаг зав гарган гэр бүл болон үр хүүхдэдээ анхаарал тавь.
 
Жинлүүр: Өнөөдөр өөрийн бэрхшээлийн талаар аль болох бага бод. Тэгвэл зөв арга зам олдоно. Хуучны тасарсан харьцаагаа сэргээхэд таатай байна. Дахин оролдоод үзэхийг од эрхэс зөвлөж байна. Магадгүй үйл ойлголцол нь аль аль талдаа буруу зөрүү үйлдэл хийснээс байж мэднэ.
 
Хилэнц: Ажил ихтэй хүмүүс ядаргаанд орж магадгүй. Ойр дотнынхноосоо тусламж авах нь хүч энерги нэмнэ. Өнөөдөр өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд ганцаар байх нь танд ашигтай. Гэр бүлийнхнийхээ зовлонг хуваалцаж тусалж дэмжих хэрэгтэй ч хэн нэгнээс хамааралтай байхыг та тэвчихгүй бололтой.
 
Нум: Зарим хүмүүстэй үл ойлголцох өдөр. Зөрчил маргааны шалтгаан нь таны биеэ ихэд бодсон, амиа хичээсэн зан чанар гэдгийг ухамсарлах хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна. Танд энэхүү нөхцөл байдлыг сайнаар эргүүлэн засах боломжийг олдох юм бол сайн ашигла. Аливаа асуудлыг өөрийнхөөрөө шийдэхэд тус нэмэр болох арга зам хай.
 
Матар: Энэ өдөр танд их ирээдүйг амлаж байна. Хайр сэтгэлийн холбоо сэргэж болзошгүй. Эхэлсэн ажил амжилттай хэрэгжиж магадлалтай тул бусдад ихээхэн сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ өөрийн яриагаараа хамтран ярилцагчаа бүү залхаа. Бусдад дарамт үзүүлэх, хэцүү сонголт албадан хийлгэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
 
Хумх: Материаллаг байдлаа дээшлүүлэх боломжтой ажлын захиалга орж ирж магадгүй. Та ажлаа бусадтай хамтарсан ч ашигтай гэдэгт итгэлтэй бай. Эс тэгвээс та ганцаараа хүч хүрэхгүй. Одоогийн зорилгоос илүү том зорилтыг сонгох шаардлагатай болно.
 
Загас: Таныг амжилтад хүрэхэд саадгүй шууд харилцаа, идэвхтэй шилжилт хөдөлгөөн гол үүрэг гүйцэтгэнэ. Арилжаа наймааны од таны амжилтын хамгийн гол хэрэгсэл болно. Өнөөдөр үүсэх эерэг нөлөө нь өдрийн эцэст тохиолдож болзошгүй таагүй бэрхшээл саадаас хамгаална.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23