Dark Light
Нийгэм | 2025-11-13

ӨДӨРТӨӨ 0...-2 ГРАДУС ХҮЙТЭН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 13-наас 14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун болон хойд хэсгээр, 14-ний өдөр Завханы зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсэг, Орхон, Дархан-Уул, Сэлэнгийн нутгаар цасан шуурга шуурна. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд,Өвөрхангайн зүүн болон өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
 
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.
 
2025 оны арваннэгдүгээр сарын 13-ны 20:00 цагаас 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор -3...+2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -13...-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +5...+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19...-21 градус, бусад хэсгээр -11...-13 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22