Dark Light
Нийгэм | 2025-11-13

Ч.НАРАНТУЯА: БИДНИЙ ТЭМЦЭЛ ҮР ДҮНД ХҮРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ч.Нарантуяагаар ахлуулсан эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөөлөл Эрүүл мэндийн салбарын хэлэлцээрийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ч.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилтнуудын амьдралын баталгаа болсон үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлаар 2025 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс эхэлсэн нэмэлт хэлэлцээрийг үргэлжлүүлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлсэн. Тэмцлийн үр дүн сүүлийн сар гаруйн хугацаанд маш идэвхтэй үргэлжиллээ. Энэ хүрээнд нийгмийн түншлэлийн талууд болох Эрүүл мэндийн яам, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо гээд түншлэгч байгууллагууд боломжоороо хичээн ажиллаж ирсэн. Гэрээ хэлэлцээрийн үед хаяж гарах, тохиролцохгүй байгаа асуудлаараа завсарлага авах гэх мэт олон ажлуудыг хийсэн. Тэмцэл үр дүнд хүрч, өнөөдөр бидний авч байгаа үндсэн цалин 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь нэмэгдэж, 2026 оны наймдугаар сарын 1-нээс сар бүр 8 хувиар нэмэгдэхээр салбарын хуваарьт тусгагдаж, гарын үсэг зурж албажууллаа. 2026 ондоо нийт эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин 75 хувиар нэмэгдэж байгаа баяртай мэдээг дуулгахад таатай байна.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23