Dark Light
Нийгэм | 2025-11-14

ЯВГАН ЗОРЧИГЧДЫГ МӨРГӨЖ, НЭГ ИРГЭНИЙ АМИНД НЬ ХҮРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Авто осолд орсон хүн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн, биеийн байдал хүнд байна" гэх дуудлага мэдээлэл энэ оны арваннэгдүгээр сарын 12-ны 05:54 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, нэр бүхий жолооч toyota prius маркийн улсын дугаартай авто машиныг жолоодож яваад явган зорчигч хоёр иргэнийг мөргөж, нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэргийг тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна. Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмийг баримтлах, цаг агаарын нөхцөл байдалтайгаар холбоотойгоор техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж явган зорчигчдод зам тавьж өгөх зэрэгт анхаарал хандуулан өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23