Dark Light
Нийгэм | 2025-11-14

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, СУРАХ БИЧИГТ УЛАМЖЛАЛ, СОЁЛЫН АГУУЛГЫГ ТУСГАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зохион байгуулсан “Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичигт монгол өв уламжлал, соёлын агуулгыг тусгах боломж, арга зам” зөвлөлдөх уулзалтад соёл, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч төрийн байгууллага, судалгааны хүрээлэн, их дээд сургууль, музей, галерей, номын сан, ЕБС-ийн багш нарын төлөөлөл 60 гаруй оролцогч хамрагдлаа.
 
Тус уулзалтыг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал П.Оюунаа нар үг хэллээ.
 
Уулзалтаар “Ерөнхий боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрт тусгах Монгол өв уламжлал, соёлын агуулга” сэдвээр ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, “ЕБС-ын хөтөлбөрт туссан Монгол өв уламжлал, соёлын агуулга” сэдвээр Боловсролын судалгааны хүрээлэнгийн Секторын эрхлэгч Х.Энхжаргал нар илтгэл танилцуулав. Мөн дараах асуудлуудыг тодорхойлох хэлэлцүүлгийг нийт оролцогчдын дунд өрнүүлэв. Үүнд:
  • Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр дэх Монгол өв уламжлал, соёлын агуулга, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох;
  • Ерөнхий боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрт тусгах Монгол өв уламжлал, соёлын агуулгын хүрээг боловсруулах;
  • Монгол өв уламжлал, соёлын агуулгыг сургалтын шинэчилсэн хөтөлбөр, сурах бичигт тусгах талаар санал, зөвлөмж боловсруулах.
Зөвлөлдөх уулзалтын үр дүнд ерөнхий боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөр, сурах бичигт тусгах монгол өв уламжлал, соёлын агуулгын хүрээний төслийн эхний хувилбарыг боловсрууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23