“Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай” хуулийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар төслийг хэлэлцэж УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Монгол улсыг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлээр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Үндсэн чиглэлд 330 үр дүнд хүрэхээр тодорхойлж, тус бүрийг хариуцах төсвийн ерөнхийлөн захирагчийг тусгаж өгсөн нь оновчтой шийдэл гэж үзэж байна. УИХ гишүүн Г.Лувсанжамц “Өмнөх 5 жилийн үндсэн чиглэлээс илүү сайжирсан төсөл” гэж онцлоод 330 үр дүнд хүрэх 426 шалгуур үзүүлэлтийг жил бүрээр зорилтот түвшинд дэвшүүлснийг онцлов. Энэ бол зөвхөн засгийн газрын баримтлах бодлого биш, хувийн хэвшил, ТББ, олон улсын байгууллагууд танилцах ёстой ирэх 5 жилийн бодлого гэдгийг гишүүд тодотголоо. Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг бодлогын найман чиглэлд, тодорхой индексүүдэд хүрэх зорилт тавин боловсруулсан бөгөөд УИХ-ын холбогдох байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэж 11-р сарын 30-ны дотор батална.
Нийгэм | 2025-11-14
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм







