Dark Light
Нийгэм | 2025-11-14

“ЭВСЭГ” БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ 10 ОРЧИМ УЛСАД ЭКСПОРТОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцаж, “Кашмер холдинг” ХХК-ийн “Эвсэг” брэндийн ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрт 2025.11.14-ний өдөр ажиллалаа.
 
“Кашмер холдинг” ХХК “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд арилжааны банкнаас хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Хөрөнгө оруулалтын санхүүжилтээр ээрэх, ороох, хялгас ялгахын задлах шугамын шинэчлэл хийж, үйлдвэрээ өргөтгөсөн бол эргэлтийн хөрөнгийн зээлээр дотоодын ноолуур худалдан авалтаа эрчимжүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрөөр дамжуулан Засгийн газраас зээлийн хүүний дэмжлэг үзүүлсний үр дүнд түүхий эдийн татан авалтаа эрчимжүүлж, үйлдвэрээ шинэчлэн, ноолуур боловсруулалт, үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн талаар захирал Н.Баярбат танилцуулав.  
 
Үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр Англи, Америк, Итали, Герман, Орос, Хятад, Солонгос, Япон зэрэг улсад ноос бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, улсын валютын орлогод хувь нэмрээ оруулж байна.
 
Тус компани 750 ажилтантайгаар жилд 500 тонн ноолуур бэлтгэн, 200 тонн утас үйлдвэрлэж, 500,000 ширхэг сүлжмэл, 150,000 ширхэг нэхмэл, 15,000 ширхэг оёмол, 15,000 ширхэг бүтээгдэхүүн тус тус үйлдвэрлэх хүчин чадлаар үйл ажиллагаа явуулж байна.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23