Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун АНУ-ын Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Жастин Шанти Александр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь Өмнөговь аймгийн зэрлэг амьтдын хамгааллыг бэхжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Тавантолгой–Зүүнбаян болон Тавантолгой–Гашуусухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөллийг үнэлэх, бууруулах чиглэлээр талууд судалгаа, мониторинг, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хамтын ажиллагааны гол чиглэлүүд:
- Төмөр замын ашиглаж буй гарц гарам, гүүрийн үр нөлөөг хянах
- Зэрлэг амьтдын зүйл тус бүрийн хөдөлгөөний хэв маягийг тогтоох
- Байгаль орчны нөлөөллийг бууруулах олон улсын шилдэг туршлага нэвтрүүлэх
- Инженер, байгаль орчны ажилтнуудын чадавхыг сайжруулах
- Судалгаанд суурилсан шийдвэр гаргалтыг төлөвлөлтөд нэвтрүүлэх зэрэг ажлууд багтаж байна.
АДМИН








Нийгэм







