Dark Light
Урлаг соёл | 2026-10-24

УМАРД ЕВРОПЫН ОРНУУДАД “ЧИНГИС ХААН” ҮЗЭСГЭЛЭН ГАРАХ ҮҮД ХААЛГА НЭЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Үндэсний музейнүүд хамтран ажиллахаар боллоо. Финландын Ерөнхийлөгчийн ордонд Монгол Улсын “Чингис хаан” Үндэсний музей болон Финландын Үндэсний музей хооронд хамтран ажиллах “Санамж бичиг”-т (2026.10.23) гарын үсэг зурав.

Санамж бичигт “Чингис хаан” Үндэсний музейн захирал, Академич Сампилдондовын Чулуун, Финландын Үндэсний музейн захирал Елина Анттила нар үзэглэсэн бөгөөд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Хамтын ажиллагааны голлох чиглэлүүд:

  • Хамтарсан үзэсгэлэн: Европын орнуудад цувралаар гарч буй “Чингис хаан” үзэсгэлэнг Умард Европын бүс нутагт анх удаа зохион байгуулах үүд хаалга нээгдэж байна. Тус улсад Монголын түүх, соёлтой холбоотой багагүй дурсгал хадгалагддаг бөгөөд хамтарсан анхны үзэсгэлэнг 2029 онд гаргахаар төлөвлөжээ.

  • Хүний нөөцийн хөгжил: Музей хооронд мэргэжилтэн, боловсон хүчин солилцож, туршлага судлуулна.

  • Түүхэн хэлхээ холбоо: Өнгөрсөн 6 дугаар сард Улаанбаатар хотноо болсон “Евроазийн музейнүүдийн Олон Улсын анхдугаар чуулган”-д Финландын Үндэсний музейн захирал урилгаар оролцож, илтгэл хэлэлцүүлснээр энэхүү хамтын ажиллагааны эхлэл тавигдсан байна.

 
 





Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10