Нийслэлийн хэмжээнд нийт 400 гаруй цэгт түлш борлуулж буй. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин 314 дүгээр түлш борлуулах цэгт ажиллалаа.
НЗД-ын орлогч А.Амартүвшин “Борлуултын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн. 400 орчим цэг ажиллаж байгаагаас 370 нь түлшний нөөцтэй хонож байна. Айл өрхүүдэд долоо хоногт долоон шуудай түлш худалдаж байна. 12 дугаар сараас эхлэн хагас коксон түлшид бүрэн шилжинэ. Нийт гал түлж байгаа 172 мянган өрх бий. Түр оршин сууж байгаад шилжсэн, нас барсан иргэний “Сайн” картыг хүчингүй болгосон. Түр оршин суугчид “Тавантолгой түлш” ХХК-тай холбогдоод картаа аваарай гэж хүсье” гэлээ.
314 дүгээр түлш борлуулах цэгийн борлуулагч “Манай цэгийн ачаалал буурсан. Түлш элбэгшиж байгаа учир иргэдийн эрэлт ч дагаад буурсан байна. “Сайн” картаа хаяж гээгдүүлсэн тохиодлууд гарч байна. Хэрэв хаясан бол картаа хаалгах хэрэгтэй. Тэгээд иргэний үнэмлэхний QR код болон Хотула аппликейшн ашиглан худалдан авалтаа хийж болно” гэлээ.


АДМИН








Нийгэм







