Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс түүх, соёл, оюун санааны дархлааг илтгэх бахархалт өдрүүдийн нэг болох Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төлөөлөл, Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайдууд, эрдэмтэн судлаачид, төр нийгмийн зүтгэлтнүүд, лам хуврагууд, сүсэгтнүүд хүндэтгэн оролцлоо.
Үйл ажиллагааны хүрээнд:
- Өндөр гэгээний урласан “Очирдарь бурхан”-ы бүтээлийг олон нийтэд анхлан дэлгэн толилуулж,
- “Цагийг тохинуулагч залбирал” буюу Жанлавцогзол номын айлдварыг хурж,
- Их, дээд сургуулийн оюутнуудын дунд илтгэлийн уралдаан зохион байгуулан,
- Ойн баярыг тэмдэглэн бэлтгэсэн тусгай номын нээлт зэргийг зохион байгууллаа.

АДМИН








Нийгэм







