2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Танилын хүрээ өргөжих нь хожим үр өгөөжөө өгөх болно. Олны анхаарлын төвд байж, шагнал урамшуулал хүлээн авна. Өнөөдөр таны хуучин дурсамж сэдрэх болно. Ямар ч тодорхойгүй шалтгааны улмаас эртний танил, найз нөхдүүдтэйгөө уулзах эсвэл хайр дурлалын хуучин харьцаа сэргээхийг хүснэ. Архи, согтууруулах ундаа бүү хэрэглэ.
Үхэр: Боломжоо ашиглах үе. Бие даан хэрэгжүүлж чадах ажлаа оролд. Энэ өдөр илүү сонирхолтой бүтээлч байх ёстой. Чухал шийдвэр гаргах үед олон хүмүүстэй харилцана. Хайр сэтгэлийн харьцаагаа бэхжүүлэхэд таатай. Шинэ өөрчлөлт сайн тул сэтгэл санаагаа чөлөөтэй байлга.
Ихэр: Ахуйн жижиг асуудлуудыг хөөцөлдсөөр өдөр өнгөрснийг ч анзаарахгүй. Ажил хэргийн идэвх болон ур чадварын хослол хүссэн амжилтдаа хүрэхэд тус дөхөм болно. Харин өмнөх өрөө төлснөөр санхүүгийн байдал тань муудна. Энэ үед ямар ч ажилд тодорхой үр бүтээл гаргах нь ашигтай байх боломж олгоно.
Мэлхий: Ихэнх үйл ажиллагаа аз дагуулж энэ өдрийг тааламжтай болгоно. Авьяаслаг хүмүүс өөрт тохирох гайхалтай хэв маягийг бий болгох болно. Хэрвээ танд тусламж хэрэгтэй байгаа бол хүмүүс танд туслахад хэзээд бэлэн байх болно гэдгийг сана. Сайтар унтаж амар. Хайр дурлалын харилцаа тогтвортой байх бөгөөд хосууд аз жаргалтай байх болно.
Арслан: Аливаа асуудал хүндэрч болзошгүй байна. Зорьсондоо хүрэхэд дарамт шахалт, зөрүүд зан саад болно. Санхүүгийн байдал нэлээд муудна. Өмнөх тууштай, хяналттай байдлаа алдсанаас янз бүрийн асуудалд орж магадгүй. Яарсан шийдвэр гаргахаас зайлсхий.
Охин: Нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа нь татгалзах аргагүй ашигтай харилцаа холбоо, шинэ танилуудтай болгоно. Олон үйл явдал таны дур сонирхлыг татна. Өөрийн дотоод үнэлэмжээ нэмэгдүүл. Мэдлэг ухаанаа сорих зүйлд бэлэн байгаарай.
Жинлүүр: Сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хадгал. Амьсгалын дасгал хийж тайвшир. Эрүүл мэндээ бэхжүүлэх хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Тайвширч, сонгосон чиглэл рүүгээ шаргуу зүтгэ. Хэн нэгнийг халамжлах, үүрэг хариуцлагыг өмнөөс нь үүрэх хэрэг тулгарах бололтой.
Хилэнц: Хэн нэгэнд итгэл алдарч магадгүй. Гэхдээ аз таны талд байгаа тул одоо хийх чухал зүйл бол боломжийг алдахгүй байх. Эрүүл мэнд таагүй байх ч энэ үе удахгүй өнгөрнө гэдэгт итгэ. Шинэ бөгөөд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Нум: Бат бэх харьцаатай хосуудад ч бага зэргийн зөрчил үүсэх боловч энэ нь ерөнхий уур амьсгалд нөлөөлөхгүй. Өнөөдөр эргэн тойрны хүмүүс тань таныг хэрхэн хайрлаж байгаад анхаарлаа хандуулж амьдралын болж буй нөхцөл байдалд цагийг нь олж хариуг нь өг. Удахгүй бүх зүйл номоороо болно. Аливаа хий хоосон амлалт болон мөрөөдлөөс зайлсхий.
Матар: Хувийн амьдралдаа өөрчлөлт оруулах гэж байгаа бол үйл явдлыг бүү яаруул. Амьдралын оногдож байгаа бүхэнд сэтгэл ханахыг хичээ. Илүү ихийг шаардах хэрэггүй. Дотоод мэдрэмж тань зөв алхам хийхэд тусална. Дотроо бодолтой дороо суурьтай байвал алдаанаас зайлсхийж чадна. Хэт хатуу ширүүн байдал гэр бүлийн уур амьсгалыг зөөлрүүлэхгүй.
Хумх: Амралт зугаалгаар явбал найз нөхөрлөлийн харилцааг улам гүнзгийрүүлж мөн ажил хэргийн ирээдүйтэй санааг ч олох сайн боломж гарна. Од эрхэс ердийнхөөс илүү ивээнэ. Ажил хэрэг өргөжиж, өөрийгөө нээн харуулах боломж нээгдэж санасандаа хүрэх боломж өндөр байна.
Загас: Эргэн тойронд өрнөх олон үйл ажиллагаанд оролцож уйтгар гунигтай байдлаас зугтах хэрэгтэй. Ер бусын гэнэтийн бэлгүүд эсвэл эерэг санаанууд таны зам дээр тосох болно. Сайн найзтайгаа өөрийн нөхцөл байдлаа хуваалцах нь их тухтай байна. Амьдралын тансаг байдлыг мэдрэхийг хүсэвч бодит байдлыг илүүд үзээрэй.
АДМИН







Нийгэм







