Dark Light
Нийгэм | 2025-11-14

ЭГИЙН ГОЛЫН УЦС ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрчим хүчний сайдын 2025 оны А/288 дугаартай тушаалаар байгуулсан "Эгийн голын усан цахилгаан станц" төслийн зөвлөх хороо 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдлаа. 
Тус төслийн зөвлөх хороо нь 2025-2026 онуудад хийгдэх ажлуудын харилцан хамаарал, уялдаа холбоог зорилгоор техник технологийн шийдэл, бодлогын нэгдмэл байдал, салбар хоорондын уялдаатай байх шаардлагыг үндэслэн нэгдсэн бодлого, удирдамжаар хангах юм байна. 
Төслийн зөвлөх хорооны хурлаар Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох судалгаа, Туслах боомтын ТЭЗҮ, үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа болон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээний шаардлагад нийцүүлж, олон улсын стандартын дагуу хийх төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлуудыг гүйцэтгэж байгаа байгууллагуудын явцын мэдээлэлтэй танилцаж, Төслийн зөвлөлийн хорооноос холбогдох зөвлөмжийг өглөө.

Эх сурвалж | Эрчим хүчний яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23