2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Олон нийтийн ажилд оролцон, зөв удирдлагаар хангаж чадвал нэр нөлөөгөө дээшлүүлэх боломж гарна. Албан тушаал дэвшихээр зэхэж буй хүмүүс илүү идэвхтэй бай. Хуучин хайр дурлал эргэн ирж магадгүй. Хуучин дурсамжаа санасан та өр нимгэн, өрөвчхөн байх бололтой.
Үхэр: Шинэ ажил эхлэх болон ажлаа дуусгах зэрэгт сайн өдөр. Хэцүү ажил хийсэн ч бүтэмжтэй байна. Өмнө эхэлсэн ажлаа бүү хая. Олон хүний зөвөлгөөнд толгой эргэнэ. Та өөртөө итгэлтэй байгаарай. Өнөөдөр таныг од эрхэс ивээж байгаа учир азтай байна.
Ихэр: Зарим хүмүүс ажил хэргийн таагүй, дарамттай нөлөөнөөс зайлж чадахгүй бололтой. Ямар ч нөхцөл байдалд орсон бодитоор сэтгэж, уужим ухаантай байхыг хичээ. Уур бухимдлаа эргэн тойрондоо гаргаж эрсдэлтэй нөхцөл байдалд орохоос болгоомжил. Цаг үеийн уур амьсгалыг зөв мэдэр.
Мэлхий: Эрүүл ухаанаар сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй байна. Төлөвлөсөн ажил амжилттай байх тул идэвх зүтгэл мэдэгдэхүйц дээшилнэ. Бэрхшээл саадыг даван туулахын тулд хатуу байх хэрэгтэй ч зарим үед өрөвч зөөлөн байж, эргэн тойрныхоо алдаа дутагдлыг бүү шүүмжил.
Арслан:Хууран мэхлэлтийн золиос болохгүйн тулд шаардлагатай мэдээллийн нууцыг сайн хадгал. Харин ажил хэргээ ил тод байлгаж элдэв түрэмгий саналыг хүлээх авах хэрэггүй. Янз бүрийн хүндрэлүүдтэй тулгарах ч өөрийнхөөрөө шийдэх шаардлага бий болно. Танд өөртөө итгэх итгэл чухал гэдгийг байнга сана.
Охин: Орчин тойрноосоо шалтгаалан хийсэн сонголтоо зөв эсэхэд итгэхэд хэцүү байна. Ажил хэргийн холбоонд онц өөрчлөлтүүд байхгүй ч хөрөнгө мөнгө зөвхөн хөндлөнгийн нөлөөгөөр дамжин орж ирнэ. Эрч хүч дүүрэн байх боловч ажлын дарамтаас болж бие өвдөх магадлалтай.
Жинлүүр: Шинэ мэдээ таны амьдралын хэв маягийг өөрчилнө. Чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно. Од эрхсийн байрлал таны ажилд амжилт гарахыг билэгдэж байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх уулзалт нааштай үр дүнд хүргэнэ. Та өмнөхөөсөө илүү ихийг хийж, бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй бай.
Хилэнц: Ажил мэргэжлийн харилцаа холбоонд хүндрэл гарна. Албан тушаал ахихад зарим нөхцөл байдал сөргөөр нөлөөлнө. Биедээ хэт ачаалал өгөх, аз турших хэрэггүй. Өндөр албан тушаалтай хүмүүстэй болгоомжтой харьц. Аливаа зөрчлөөс зайлсхий. Муу санасан хүмүүсээс аль болох хол бай.
Нум: Хамт ажиллагсдынхаа сэтгэл хөдлөлийг анзааралгүй, тайван байвал ялагч болно. Бүх анхаарлаа ирээдүйн том ажилд хандуул. Санхүүгийн амжилтад удаан хүрэх авч энэ нь хамгийн том асуудал биш. Уран бүтээлч хүмүүс энэ өдөр олон нийтийн дунд гялалзаж, анхаарлын төвд байх бололтой.
Матар: Таагүй байдалд орсон ч бүү гутар. Ийм нөхцөл байдал авьяаслаг, ер бусын хүмүүсийн амьдралд байнга тохиолдох л зүйл. Эрүүл саруулаар сэтгэж эргэж харалгүй урагш зүтгэ. Удахгүй танд амжилт, алдар нэр ирэх болно. Ойрын хугацаанд сайн хамтрагч болох хүнтэй танилцах боломж олдоно.
Хумх: Ажлын байрны уур амьсгал таагүй байгаа хүмүүс энэ үед ажлаа солих бололтой. Мэргэжлийн хүрээнд тавьсан зорилгодоо хүрэх эр зориг гарга. Хүсэл мөрөөдлөө бодит ажил болгох алхам хий. Урлагийн салбарынханд олны танил болж алдар нэртэй болох боломж гарна. Хайр дурлалын харилцаа таатай байна. Гадаад төрх дур булаам үзэсгэлэнтэй байна.
Загас: Алсын аялал төлөвлөвөл амжилттай байх болно. Энэ өвөл хэсэг зуур сайхан амрах ба өөрт таашаал өгөх зүйл хийхэд таатай. Мөн оюун ухааны болон хоббигоороо оролдвол бүтэмжтэй. Хайрын харилцаа сэтгэл гонсойлгож мэднэ. Хайр сэтгэл бүтэлгүйтвэл хэт шургуу байдал гаргаж хэрэггүй.
АДМИН







Нийгэм









