Dark Light
Нийгэм | 2025-12-24

COP 17: СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НҮБХХ, Их Британийн Элчин сайдын яам, Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг (SIDA), YECAP-ийн дэмжлэгтэйгээр газар ба уур амьсгал дахь залуучуудын манлайллын асуудлаарх хэлэлцүүлэгт их, дээд сургууль, төрийн бус байгууллага, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн залуучуудын сайн дурын төлөөллийг нэгтгэн зохион байгууллаа.
Тус сургалт нь COP17-ийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг онцлон таниулахад чиглэсэн. Мөн COP17-ийн хүрээнд зохион байгуулагдах бодлогын үйл явц, нөлөөллийн үйл ажиллагаа, сайн дурын санаачилга, арга хэмжээнд залуучууд оролцох бодит боломжуудыг тодорхойлон харууллаа.
Оролцогчид COP17-ийн талаар мэдээлэл авч, санал санаачилгаа хуваалцан, уур амьсгалын үйл ажиллагаанд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх зорилготой Movers Workshop-д хамрагдсан. Энэхүү үйл ажиллагаа нь COP17 болон цаашдын шийдвэр гаргах үйл явцад залуучуудын илүү хүчтэй сүлжээ, тогтвортой оролцоог бий болгох шинэ эхлэлийг тавилаа.
Их, дээд сургууль, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэний байгууллагыг төлөөлсөн 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21