2025 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Зугаа цэнгэлтэй бөгөөд сонирхолтой үйл явдалтай учирч магадгүй өдөр байна. Таны өгөөмөр байдал найз нөхдийн санаанд нийцнэ. Хувийн сайн чанарууд тань амжилт авч ирнэ. Та сэтгэлийн тэнхээтэй байвал саад бэрхшээлийг их хүчин чармайлт гаргалгүй ялна. Хамгийн гол нь тэвчээртэй байж, болж буй үйл явдлуудад сайн дүн шинжилгээ хий.
Үхэр: Ажлаа өөрчлөх гэж байгаа хүмүүс шийдвэрээсээ буцаж болно. Гэхдээ та өөрийн гэсэн замаараа явах их сонирхолтой байна. Хамтрагч нартаа бүрэн итгэж болно. Учир нь хамтдаа ямар нэг зүйл эхэлсэн бол дуусгаж, муугүй ашиг олох бололтой. Мөн мэдээллийн технологийн шинэ салбарт хөрөнгө оруулалт хийхийг хүсэх бололтой. Сайн судалгаа зайлшгүй хэрэг болно.
Ихэр: Харилцан ашигтай гэрээ байгуулах боломжтой байна. Орчин үеийн техникийн технологийн салбарт ажилладаг бол зоригтой гэрээ хэлэлцээр байгуул. Та өнөөдөр үйлчлүүлэгчдийг татахаар элэгсэг, сайхан ааштай байна. Гэхдээ зарим зүйлд хэтэрхий хөөрүү байх нь хайртай хүнээ өөрөөсөө түлхэх болно.
Мэлхий: Гэр бүлийн нөхцөл байдал хүчтэй өөрчлөгдөж болзошгүй. Ойр дотнын хэн нэгэн хүн таны сэтгэлийг багагүй зовооно. Энэ үед хайр сэтгэлийн шинэ харилцаа бүү үүсгэ. Найз нөхдийн холбоог бэрхшээл гарсан ч хадгалж үлд.
Арслан: Хүнд хэцүү нөхцөлөөс хэрхэн гарч байсан талаараа дүгнэж цэгнэ. Өнгөрсөндөө дүгнэлт хийж, сэтгэл хөөрлөө удирдаж сур. Ажил амьдралынхаа ирээдүйг харсан төлөвлөгөө боловсруул. Бэрхшээлээ шийдэж чадвал ирэх онд амжилт олно. Хайр дурлалын асуудалд бэрхшээл үүснэ. Хосуудын хооронд үл ойлголцол гарна.
Охин: Хувийн авьяас чадвараа амжилттай ашиглах боломж байна. Бусдын үзэл санаанд тулгуурласан хий хоосон онолд бус амьдралаас олсон мэдлэг, туршлагадаа тулгуурлан амжилтад хүр. Бусдыг зан ааш, авьяас чадвараар нь үл ялган харьцах юм бол эргэн тойронд тааламжтай, нөхөрсөг харьцаа үүсэж, та хүндлэл хүлээсэн хүн болж чадна.
Жинлүүр: Биеийн хүчний хэт ачаалал авахаас зайлсхий. Энэ өдөр та туйлын хянамгай байхгүй бол өөрийн олсон амжилтыг унагана гэдгийг анхааралдаа ав. Мэргэжлийн ажил хэрэгт ноцтой хүндрэл гарах, таны цаашдын ажил хэрэгт ихээхэн хамааралтай хүмүүс болон ойрын найз нөхөдтэйгөө харьцаа хүйтэрч магадгүй.
Хилэнц: Өнөөдөр нөхцөл байдлыг гартаа бүрэн авахыг хичээ. Ялихгүй алдаанаас амжилтаа баллуурдахаас сэргийл. Сэтгэлийн хямралаас болж ажил дээр алдаа гарч болзошгүй. Хорон муу санаатны атаа хорсол нь ажлын үр бүтээлд саад болно. Найз нөхөд, ойр дотнынхондоо өгөөмөр ханд. Гэхдээ энэ нь хэт өглөгч, үрэлгэн бай гэсэн үг биш.
Нум: Энэ үед од эрхсийн идэвхжил таныг түрэмгий болгох магадлалтай. Өнөөдөр та мэргэжлийн асуудлууд дээрээ анхаарлаа төвлөрүүлэх ба танаас өөр хэн ч шийдэж чадахгүй зүйлийг нарийвчлан авч үзэх шаардлагатай байна. Таагүй зүйлсийг сэтгэл зүрхэндээ ойр бүү хүлээн ав. Эдгээр нь тийм ч ноцтой асуудлууд биш юм. Ажил хэргээ түр зогсоож өөртөө анхаарал тавь.
Матар: Хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагаанд таатай өдөр. Гэхдээ бүх ажилдаа анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна. Аз сорьсон арилжаа наймаанд бүү оролц. Амжилтад алхам алхмаар хүрэх арга замыг сонго. Энэ цаг үед тэвчээртэй, уйгагүй хүмүүс ялалтад хүрэх болно.
Хумх: Орлого орж, ашиг авах боломжтой өдөр. Эр зоригтой, эрс шийдэмгий хөдлөх цаг болсон байна. Аливаа зүйлийг өөрчлөхөд таны хүч хүрэхгүй бол бүү бухимд. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сонс. Эргэн тойрныхоо хүмүүсийн талаар тааруу дүгнэлт яаран хийх хэрэггүй.
Загас: Бусдыг хэцүү байдлаас татан гаргаж, жаргал зовлонгоос нь хуваалц. Ихэнх үйл ажиллагаа нэлээд өндөр зарлага шаардах ч сэтгэл ханамж авах зүйлээс татгалзахгүй бололтой. Амьдралын талаар өөрийн өвөрмөц хандлагатай, сонирхолтой зорилготой хүмүүстэй уулзах болно. Гэнэтийн мэдээ хүлээн авахад бэлэн бай.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








