Dark Light
Нийгэм | 2025-12-24

ББСБ-ЫН ЭНТРЕПРЕНЁР БИЧИЛ ГЛОБУС ФИНАНС ББСБ ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим"-аас Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчийг шалгаруулах, олон нийтэд сурталчлан таниулж алдаршуулах "Энтрепренёр" шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 28 дахь жилдээ зохион байгуулагдлаа. 
 
"Банк Бус Санхүүгийн Байгууллагын Энтрепренёр" Бичил Глобус 
 
Энэхүү нэр хүндтэй “Банк Бус Санхүүгийн Байгууллагын ЭНТРЕПРЕНЁР” шагналын эзнээр харилцагч, түншүүдийнхээ итгэлийг бататган, нийгэм эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсны үр дүнд "БИЧИЛ ГЛОБУС ФИНАНС ББСБ" шалгарч Меркури цомоо гардан авлаа.
 
Салбартаа манлайлагч Бичил Глобус
 
“Бичил Глобус Финанс ББСБ” ХХК нь 17 жилийн хугацаанд харилцагч төвтэй бодлого, хурдан шуурхай, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа санал болгож, мөн нийгэм рүү чиглэсэн эерэг нөлөөлөл үзүүлсэн ажлууд хийсээр ирсэн нь урт хугацаандаа үнэ цэнийг бүтээсээр иржээ. 
 
“Бичил Глобус Финанс ББСБ” Бизнес Хөгжлийн Газрын захирал Б. Даваабат
 
“Бид зөвхөн зээл олгоод зогсохгүй харилцагчдадаа тогтмол бизнесийн зөвлөгөө, сургалт зохион байгуулдаг. Энэ нь бизнесүүдийг хөгжих, хоорондоо харилцаа холбоо тогтоох, шинээр ажлын байр бий болгох зэрэг ач холбогдолтой. Манай байгууллагад ч эрсдэлийг удирдах бодитой алхам болж өгч чаддаг. Цаашлаад харилцагчид үнэ цэнийг бүтээж байнгын үйлчлүүлэгч болдог. Бичил Глобус боломж бүтээдэг болохоор энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо” хэмээн онцлов. 
Бичил Глобус нь санхүүгийн зөв шийдэл айл өрх, бизнес эрхлэгчдийн өсөлтөд бодит дэмжлэг болж, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдгаа бататган харуулсаар байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21