Б.Х нь 2024 оны аравдугаар сард Ховд аймгийн Жаргалант суманд иргэн О-н хүү Т-тэй гэрт нь түр хугацаагаар хамт амьдарч байх хугацаандаа гэрээс нь 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг домакрат зэрэг зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан мөн 2024 оны 11-р сард иргэн Г-н гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч 7 хайрцаг /350 ширхэг/ калибрийн сумыг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Х нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан мөн хүн байнга амьдардаг орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, шүүгдэгчээс 394,000 мянган төгрөг гаргуулж хохирогч О-д олгуулахаар шийдвэрлэжээ. Харин хохирогч Г нь бууны сумны талаар хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х болон түүний өмгөөлөөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүх: Шүүгдэгч Б.Х нь 2 удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаарх дүгнэлт хэргийн нөхцөл байдалд нийцсэн, харин шүүх хоёр зүйл ангиар тус тусад нь гэм буруутайд тооцож дүгнэхдээ хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн гэх агуулгатай дүгнэлтийг хийж, шийтгэх тогтоол, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
АДМИН








Нийгэм









