Dark Light
Нийгэм | 2025-12-25

ЦАХИМААР ТАНИЛЦСАН ЭМЭГТЭЙТЭЙГЭЭ УУЛЗАХААР ОЧООД ЗОДУУЛЖ, ДЭЭРЭМДҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим орчинд танилцсан эмэгтэйтэй шөнө уулзахаар очих үед нь 4 этгээд бүлэглэн зодож, дээрэмдсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Хамбын овооны хажууд дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл энэ оны 12 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал: Нэр бүхий иргэн цахимаар танилцсан эмэгтэй хүнтэй шөнийн 02 цагийн орчимд уулзахаар очих үед нь бүлэглэн зодож, iphone 11 про маркийн гар утсыг нь дээрэмдэж зугтаасан хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгаас шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 14-15 насны 4 этгээдийг олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Иймд цахим орчинд танилцсан үл таних хүнтэй уулзахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх зохицуулалттай тул гэмт үйлдлээс татгалзахыг анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21