Мансуурсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдыг хутгалсан хэргийг шалгаж байна. "Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрэл дохиотой уулзвар дээр танихгүй хүн миний гар руу хутгалчихлаа" гэх дуудлага мэдээлэл энэ оны 12 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал: 20 гаруй насны нэр бүхий иргэн нь мансуурсан үедээ Тoyota crown маркийн .... улсын дугаартай машиныг жолоодож яваад, гэрлэн дохионы орчимд байсан иргэнийг хутгаар зүсэж, биед нь гэмтэл учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Уг хэргийн газраас эд мөрийн баримтаар бор шаргал өнгийн, модон иштэй, 27 см урттай хутга, мансууруулах үйлчилгээтэй эмийн төрлийн зүйлс зэргийг хураан авсан байна. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр залуу үеийнхэн ихээр холбогдох нөхцөл байдал тогтоогдож байгаа тул эцэг эх асран хамгаалагчид та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тойрон хүрээллийг нь сайтар анзаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
АДМИН








Нийгэм









