Өнөөдөр Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой буюу Уурхайчдын баярын өдөр /2025.12.25/ “Эрдэнэс Тавантолгой” сэдэвт марк нээлтээ хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” сэдэвт маркийн нээлтэд “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн, Ахмад дипломатч, маркийн зөвлөх О.Батсайхан болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд оролцлоо.
Энэ жил “Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан түүхт 15 жилийн ой тохиож байгаа. 15 жилийн ойд зориулан бүтээсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг илтгэсэн энэхүү марк нь өнөөдрөөс Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтэрч байна.
Тус марк нь тусгай технологиор бүтээгдсэн бөгөөд маркийн зураачаар Г.Баттөр, дизайнер Ж.Ганхуяг нар ажилласан байна.
АДМИН








Нийгэм









