Dark Light
Нийгэм | 2025-12-25

Ж.ЧИНБҮРЭН: УЛААН БУРХНЫ ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн улаан бурхан өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр:"Сургуулийн хичээл завсарлаж томуу, томуу төст өвчинтэй холбоотой эрүүл мэндийн салбар болон хүүхдийн байгууллагуудын дарамт буурсан сайн мэдээ байгаа хэдий ч өнгөрсөн долоо хоногийн хугацаанд улаанбурханы халдвар нэмэгдэх хандлагатай байна. Өдөрт 1-2, зарим өдөрт гардаггүй байсан бол сүүлийн гурван өдөр 7, 12, 9 гэсэн дараалалтай улаан бурхны өвчлөл нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг зовоож байгаа зүйл болоод байна. Өвлийн амралтын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд дулаан орнууд руу явдаг. Та бүхэн санаж байгаа бол 2025 оны 2 сард Вьетнам улсаас улаан бурхны халдвар тээвэрлэгдэж зөөвөрлөгдөн ирж, Монгол улсад халдвар дэгдсэн. Үүнийг наадмын өмнө вакцинжуулалт хийж дарж чадсан хэдий ч вакцинд хамрагдах шаардлагатай хүүхдүүдийн ердөө 65 хувь нь хамрагдсан. Улаан бурхан өвчний халдварын дэгдэлтийг 95 хувиас дээшээ вакцинд хамрагдаж байж тус өвчин бүрэн дарагддаг. Дарагдахгүй байгаа гол шалтгаан бол вакцинд хамрагдаж байгаа байдал сул байгаа нэг жишээ. Нөгөө талаас гадагшаа явахдаа хүүхдүүдээ улаан бурхан, татран, улаануудын вакцин, гахайн хавдрын вакцинуудаа гүйцэт хийлгүүлсэн эсэхээ шалгаж яваарай. Вакцины нас нь арай болоогүй, 6-8 сартай ч гэсэн өрхийн эрүүл мэндийн төвүүдээр улаан бурхны вакцинжуулалтыг хийж байгаа. Амраад ирэхдээ халдвар тээгээд ирэх эсвэл тэнд өвчлөх эрсдэлүүд өндөр байгаа гэдгийг анхааруулъя.
 
Томуу, томуу төст өвчинтэй холбоотой урьтал ажлууд хийгдсэн, нэг ч хүүхэд коридорт хэвтээгүй. Орны ашиглалт 80 хувьтай байгаа, хангалттай хүрэлцээтэй байгаа. Томуу, томуу төст өвчний үзлэгийн тоо цөөрч байгаа ч эрчимт эмчилгээнд байгаа хүүхдүүдийн тоо хараахан буураагүй байгаа. Тиймээс тайвшрах болоогүй. Хүйтний улирал ирж байна, хичээл амарсан учраас гэр орондоо эцэг эхчүүд эмээ өвөө нар хүүхдүүддээ онцгой анхаараарай, ахуйн осол гэмтэл гарахаас сэргийлэх, дулаан хувцаслах, хоол унд сайн өгөх, дархлааг нь дэмжих нь өвчнөөс сэргийлэх хамгийн чухал энгийн арга. Гадуур хүн их цугласан газар явахдаа хүүхдүүддээ маск зүүлгээрэй" гэв. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21