Dark Light
Нийгэм | 2025-12-25

Ж.ЧИНБҮРЭН: ДОХ-ЫН ХАЛДВАР АВСАН 470 ГАРУЙ ХҮНИЙ ИХЭНХ НЬ ЭРЭГТЭЙЧҮҮД

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

 ДОХ-ын  халдвартай 12 иргэн хяналтаас алдагдсан талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.

ДОХ-ын хам шинжийг үүсгэдэг вирусийн халдвартай 12 иргэн хяналтаас алдагдсан мэдээлэл гарсантай холбогдуулан Засгийн газраар асуудлыг оруулж Эрүүл мэндийн яам ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг гаргасан. Эрүүл мэндийн яам дангаараа үүнийг хийж чадахгүй. Тэдгээр хүмүүсийг хяналтад байлгаж, вирусийн эсрэг эмийг нь уулгахгүй бол халдвар түгээж тархаах аюултай. Тухайн хүмүүсийн нууцлалыг дээд зэргээр сахиж байгаа гэдгийг онцгойлон хэлье. Монгол Улсад ДОХ, сүрьеэтэй тэмцэхэд ДЭМБ-ын харьяа байгууллагууд, олон улсын хандивлагчдаас голлон оролцдог. Глобус сангаар дамжуулан жил бүр 20 гаруй сая долларын дэмжлэг үзүүлдэг. Энэ санхүүжилтийг зөв зохистой зохицуулах нь чухал. Зарцуулсан мөнгө нь эзэндээ хүрсэн байх, хяналтад орсон хүмүүсийн тоо нэмэгдсэн байх ёстой.
2026 онд бэлгийн замын халдвартай тусгайлсан бодлогоор ажиллахгүй бол хяналтаас гарах аюултай. Тэмбүүгийн нөхцөл байдал хүнд байгаа. Бэлгийн замын өвчин дотроо хамгийн их тархалттай нь тэмбүү. Төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүд төрж байна. Монгол Улсад 470 гаруй хүн ДОХ-ын халдвар авсан байгаагаас 380 орчим хүн хяналтад байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь эрэгтэйчүүд. Насны хувьд 19-25 насны залуучууд их байна. Ижил хүйстэй байх нь ДОХ-ын халдвар авах эрсдэл өндөр гэж шууд дүгнэлт хийж болно. Тиймээс нэг хавьтагчтай байх, гэр бүлийн ёс жудгийг сахих, санамсаргүй бэлгийн хавьталд орох бол хамгаалалт хэрэглэх нь чухал. 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21