Dark Light
Нийгэм | 2025-12-25

ДААТГАЛЫН КОМПАНИУДЫН БАТАЛГААНЫ ХЭМЖЭЭ 4 ДАХИН НЭМЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 21 дүгээр буюу энэ оны  сүүлийн хуралдаан өнөөдөр болж, хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, бүртгэлийн өөрчлөлт хийх зэрэг нийт 20 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
УИХ-аас 2022 онд Даатгалын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар даатгалын компаниуд худалдан авах ажиллагаа, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болон холбогдох этгээдээс бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах, даатгалын салбарт шинээр нэвтэрсэн “даатгагчийн баталгаа” бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо холбогдох журмыг баталсан. Үүний дагуу өнөөдрийн хуралдаанаар салбарын өнөөгийн хэрэгцээ шаардлага, олон улсын судалгаа, шинжилгээнд үндэслэн даатгалын компаниудын гаргах баталгааны хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх чиглэлээр журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр дотоодын даатгалын компаниудын гаргах баталгааны дээд хэмжээ 4 дахин нэмэгдэж, давхар даатгалын оролцоотойгоор бүх төрлийн баталгаа гаргах боломжтой боллоо.
 
ҮНЭТ ЦААСНЫ ТӨЛБӨР ТООЦОО, ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН БҮТЦИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ
 
Засгийн газраас төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа, засаглалыг сайжруулах, давхардсан бүтэц, зардлыг бууруулах бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудыг нэгтгэн, нэгдсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргасан. Энэхүү бодлогын хүрээнд өнөөдрийн хуралдаанаар үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийг нэгтгэн, нэг байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулахыг эцэслэн шийдвэрлэлээ.
 
БУСАД АСУУДЛААР
 
Хуралдаанаар мөн “Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”, тухайн онд хэрэгжүүлэх газар дээрх шалгалтын төлөвлөгөө, хадгаламж, зээлийн хоршоодын хувь хөрөнгийн байдалтай холбогдсон танилцуулгуудыг тус тус хэлэлцээд, эрсдэлийг бууруулах, хяналт, зохицуулалтыг сайжруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын хүрээнд чиглэл өглөө. 
 
Түүнчлэн хуралдаанаар хоёр компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон нэгж эрхийн танилцуулгыг тус тус бүртгэхээр шийдвэрлэж, нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр бүртгэн, нэг компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, мөн нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх, 1 компанид банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв. Харин нэр бүхий 2 үнэт цаасны компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, 1 компанийн үнэт цаасны брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг, мөн 2 хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов. 
 
Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын салбаруудын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түргэн шуурхай явуулах, зохицуулах зорилгоор энэ онд 21 удаагийн ээлжит хуралдаанаар нийт 420 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 509 тогтоол гарсан байна.   

Эх сурвалж | Санхүүгийн Зохицуулах Хороо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21