Dark Light
Нийгэм | 2025-12-25

АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны арванхоёрдугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв.
 
Төрийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээний нөхцөл байдалд судалгаа хийж авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Үндэсний Геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газрын шударга байдлын үнэлгээг дээшлүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн цогцолборын үйлдвэрлэл технологийн паркийн мэдээллийг ил тод болгох төлөвлөгөөний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.
 
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 170 албан тушаалтныг хамрууллаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21