Dark Light
Нийгэм | 2025-12-25

АЛТАЙ СУМ НАЙДВАРТАЙ, ТОГТВОРТОЙ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй Говь-Алтай аймгийн Алтай сумыг БНХАУ-ын Хами аймгийн цахилгаан эрчим хүчний шугам сүлжээтэй 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 36 минутад “АУЭХС” ТӨХК-ийн инженер техникийн ажилчид амжилттай холбож тус сум цахилгаан эрчим хүчний байнгын тасралтгүй, найдвартай эх үүсвэртэй боллоо. 
Ингэснээр  тус бүс нутгийн ард иргэдийн амьдралын чанар, тав тухтай орчин сайжрах, өрхийн орлого нэмэгдэх, ажилгүйдэл буурах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих зэргээр улс оронд нийгэм, эдийн засгийн тодорхой үр өгөөжийг авчирна. 
Мөн тус сум найдвартай, тогтвортой цахилгаан эрчим хүчтэй болсноор Монгол улс өргөн уудам газар нутгаа бүрэн хамарсан цахилгаан эрчим хүчний сүлжээтэй болж байна.

Эх сурвалж | Эрчим хүчний яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21