Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 2025.12.25-ны өдөр “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн инженер техникийн ажилтнуудтай уулзлаа.
Уулзалтаар 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэрэгжилт, өвлийн горим ажиллагаа, тус компанид үүсээд буй зарим хүндрэлтэй асуудлаар харилцан санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар инженер техникийн ажилтнуудтай санал бодлоо солилцлоо.
Мөн санхүү хөрөнгийн дутагдалтай байгаа ч ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудлыг бууруулахгүй байхад анхаарч ажиллах үүрэг даалгаврыг өглөө.
АДМИН







Нийгэм








