БИЛГИЙН ТООЛЛЫН 6 2025.12.26 БААСАН ГАРАГ
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ТАВАН ШАР ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Наран ургах, шингэх: 08:41-17:05
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Уул
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 26, Сугар гараг. Билгийн тооллын 6, Шувуун хошуут одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан, 17:05 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
АДМИН







Нийгэм









