Dark Light
Нийгэм | 2025-12-25

ХОНЬ: САНХҮҮ ТОГТВОРТОЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Санхүү тогтвортой байна. Өөрийгөө өндөрт тавьж болохгүй. Энэ нь зарим хүнд таалагдахгүй бололтой. Энэ дутагдлаа засаж чадвал та маргаашдаа санаа зовохгүй амьдарна. Гэр бүл, хосуудын харьцаа тааламжтай байна. Эцэг эх болон гэр орондоо сайн анхаарал хандуул.
 
Үхэр: Өнөөдөр илүү нээлттэй, өр зөөлөн нэгэн байна. Гэр бүлийнхэнтэйгээ харилцах харьцаа сайжирна. Өнөөдөр та өөрийн хүссэн зүйлээ хийж, шинэ хоббигоо сонирх. Харилцаа холбоо тогтоох, шинэ танилуудтай болоход таатай үе.
 
Ихэр: Хүмүүс танд үргэлж тусалж байх шаардлагыг та төрүүлнэ. Үүнээс гарахын тулд та ч бусдад тусалдаг гэдгээ нотол. Бусдад тусламж өгөхөөс бүү залхуур. Үйл хэрэгт төдий л оролцохгүй байх нь хүмүүсийг өөрөөсөө түлхэж магадгүй. Гэр бүл эсвэл найз нартайгаа маргах шалтгаан бүү гарга.
 
Мэлхий: Энэ өдөр аз турших хэрэггүй. Албан тушаалтантай холбоо тогтоох, ажил хэргийн уулзалт хийх, баримт бичиг цэгцлэхэд сайн. Бусдын зөвлөгөөг сонсож, асуудлаас гарах гарцаа ол. Эртний хэлхээ холбоог ажил хэрэгт ашиглах шаардлага гарна. Таны авьяас, ур чадвар зохих ёсоор үнэлэгдэнэ.
 
Арслан: Таны цаашид өсөн дэвжих эсэх нь түншүүдийн бат бөх харилцаа, ашигтай ажил хэргийн гэрээ байгуулахаас хамаарна. Энэ цаг үед та хэдий чинээ их зүйл амжуулна, төдий чинээ их туршлага хуримтлуулна. Өнөөдөр танд магтаал, зэмлэл аль аль нь ирнэ. Тайван байж, амьдралд өөрийн сонгосон чиг шугамдаа итгэлтэй бай.
 
Охин: Түрэмгий үйл ажиллагаа болон тодорхойгүй шинэ зүйлсээс татгалз. Хуучны сайн чаддаг ажлаа хийх нь өлзийтэй. Эхэлсэн зүйлээ дуусгаж амьдрал дээр хэрэгжүүл. Ингэвэл эргэн тойрныхон тань таныг үнэлнэ. Найдвартай найз нөхөд гэж бодож итгэж байсан хүмүүс таны итгэлийг эвдэж магадгүй учир болгоомжил.
 
Жинлүүр: Өнөөдөр бусдад найдахад бага зэрэг хэцүү байх болно. Хувийн харилцаанд чинь гэнэтийн бэрхшээл тулгарч магадгүй. Ойр дотнын хүнтэйгээ харьцахдаа хурц асуудал ярьж болохгүй. Хэн хэнийгээ буруутган, хэрүүл маргаан болж болзошгүй.
 
Хилэнц: Байр суурь, үзэл бодол ялгаатай хүмүүстэй харилцахад таатай өдөр. Найдвартай, туршлагатай хүмүүс таны сонирхлыг татна. Бүх зүйл таны хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлөөс хамаарахгүй. Амьдралд бусдын оролцоо илүү нөлөөлөх үе гэж бий. Хамтран ажилладаг хүмүүсийн уур бухимдлыг хүргэх хэрэггүй.
 
Нум: Бусдын үр ашигтай чанаруудыг таньж чадна. Удирдагч байхыг хичээ. Өөрөө голлох үүрэг гүйцэтгэхгүй ч ямар нэг нийтийн ажил хэргийг хойш нь татаж өөрийгөө бүү гутаа. Та энэ сонголтдоо хэзээ ч харамсахгүй. Өнөөдөр та тусламж шаардлагатай хүн бүрд туслах бололтой.
 
Матар: Тайван, сэтгэл санаа тогтвортой байх өдөр болно. Хүч хүрэхгүй ачааллаар өөрийгөө бүү зовоо. Өөрийн хүрэх боломжийнхоо хязгаарыг олж тогтоо. Амьсгалын замын систем эмзэг байна. Гэр бүлийн үүрэг хариуцлагаас салахыг хүсэх нь хайртай хүндээ үндэслэлгүй хардуулахад хүрч болзошгүй.
 
Хумх: Уран бүтээлийн ажилд шинэ амжилт гаргахад хувийн амьдрал түлхэх хүч болно. Урьд өмнө байгаагүйгээр авхаалжтай сэргэлэн нэгэн байх болно. Харин бага мөнгөөр том ажил эхэлснээс эсвэл шинэ хамтрагчийн тусламж хүрэлцээгүй байдлаас болж хямралд орж магадгүй. Цөхөрч болохгүй бөгөөд итгэлтэй хуучин танил тань тусална.
 
Загас: Энэ үед бүхий л авьяас чадвар, идэвх зүтгэлээ ашигла. Өнөөдөр найз нөхдийн хүрээлэлд байх нь таатай. Албан ёсны ажил хэргээс татгалз. Хувь заяаны гэнэтийн бэлэг ирнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Өөрийн дотоод хүслийг сайн сонс.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21